Хөхөө томруулаад амиа алдах шахжээ
201804/c06da8bdce52ada3865f992d0378a2e9_fitted_740x0.jpg

 Шинэ Зеландын модель Лесли-Энн Тозер 18 настайдаа Лондонд ирж, дэлхийг байлдан дагуулахаар ажилдаа оржээ. Тэрбээр хөхөө томруулах мэс засалд орж, амьдрал нь шинээр эхэлж, алдар нэрд хүрнэ гэж бодсон байна. Гэвч бүсгүй мэс заслын дараах жилүүдэд маш ихээр ядрах болжээ. Яваандаа тэрбээр бөөрний дутагдалд орж амиа алдах шахсан байна.

Лесли-Энн “Гоо сайхны мэс засалч надад ямар ч сөрөг үр дагаврын талаар хэлээгүй. Эмч нар намайг олон жил буруу оношилж, хэрэггүй эмчилгээ хийж байсан. Хүмүүс миний туулсан зүйлийг мэдэж, гоо сайхны мэс заслын сөрөг үр дагавраас сэрэмжлээсэй гэж хүсч байна” гэж ярьжээ.

Бүсгүйн бөөр үйл ажиллагаагүй болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад тэрбээр жирэмсэлжээ. Тийнхүү хүүхдээ эрүүл төрүүлэхийн тулд хөхөндөө суулгуулсан зүйлийг авахуулах мэс засалд орсон байна. Мэс заслаас хойш дөрвөн долоо хоногийн дараа модель бүсгүй эрүүлжиж эхэлжээ. Лесли-Энн одоо 36 настай, хүүгээ өсгөн жаргалтай амьдарч байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Хүүтэйгээ байгаа нь бүр ч үзэсгэлэнтэй
2018-05-02 00:26:42
Шинэ мэдээ