Брэд Питт Харви Вайнштейнээс өшөөгөө авна
201804/abdad331afd932b2abede56e92023745_cropped_740x493_atop.jpg

 Холливудын алдартай продюсер Харви Вайнштейн жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан нь өнгөрсөн намар илэрсэн билээ. Дуулиан тарьсан энэ хэрэг нь хэдэн арван жил үргэлжилж байсныг тогтоосон байдаг. Тэгвэл Брэд Питт Харви Вайнштейний бэлгийн хүчирхийллийн тухай кино хийж байгаа талаар “The Hollywood Reporter” мэдээлжээ. Брэд Питтийн “Plan B Entertainment” студи уг киног бүтээх аж.

Өдгөө 54 настай жүжигчин Брэд Питт нь Харви Вайнштейнд эртнээс дургүй байжээ. Тэрбээр 1995 онд продюсерийг сүрдүүлж байсан гэнэ. Тухайн үед жүжигчин Гвинет Пэлтроутай үерхдэг байсан Брэд Питт нэгэн үдэшлэг дээр Харви Вайнштейнийг түлхэж “Чи дахиад Гвинетийг оролдоод үзээрэй” гэж хэлж байсныг нь хүмүүс харжээ. Жүжигчин Гвинет Пэлтроу нь Вайнштейний бэлгийн дарамтын талаар анхлан ам нээсэн бүсгүйчүүдийн нэг юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Манайд энэ Харви Вайнштэйн шиг бэлгийн хүчирхийлэгчид бий. УИХ гишүүн Мурат, Гантулга, Лүндээжанцан, гишүүн асан М.Зоригт, Гончигдорж, Алтанхуяг,Бат-Үү л гэх мэт.
2018-05-03 16:19:07
Шинэ мэдээ