Хурим дээрээ нисдэг тэргээр сүйт залуу руугаа очих гээд амиа алдах шахжээ
201805/b3a3a06358617a7e17bb1f3b92e11ce1.jpg

 Бразилын Сан-Паулуд нэгэн хуримын үеэр нисдэг тэрэг унаж, дэлбэрчээ. Сүйт бүсгүй шүтээний өмнө зогсч байсан хайртай залуу руугаа нисдэг тэргээр очих гэж яваад осолдсон байна. Азаар хүний амь эрсдээгүй гэнэ.

“Globo”-д мэдээлснээр нисдэг тэргэнд байсан сүйт бүсгүй, нисгэгч, зурагчин гурав өөрсдөө гарч амжжээ. Харин хүүхэд болон бусад гурван хүнийг аврах албаныхан гаргаж авсан даруйд нисдэг тэрэг дэлбэрсэн байна. Гурван хүн хөнгөн гэмтэл авсан гэнэ. Гэхдээ хурим болдгоороо болжээ.

Бразилын Сан-Паулуд өнгөрсөн намар мөн ийм явдал болж байсан юм. Нэгэн хурим дээр 300 зочин болон сүйт залуугийн байгаа газар руу ирж явсан нисдэг тэрэг сүйрсэн билээ. Харамсалтай нь нисдэг тэргэнд байсан сүйт бүсгүй, зурав авч байсан зургаан сартай жирэмсэн эмэгтэй, нисгэгч гурав амиа алдсан юм.

СМИ: В Бразилии упал вертолёт с невестой на борту

Вертолет, на борту которого находилась невеста, упал и загорелся в Бразилии (видео)

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Paa
2018-05-07 10:57:05
Шинэ мэдээ