Арабын Нэгдсэн Эмират Улсын гүнж эх орноосоо зугтжээ
201805/58651.jpg

 Арабын Нэгдсэн Эмират Улсын гүнж Латифа улсаасаа зугтах гэж байгаад сураггүй алга болжээ. Гүнж зугтаж чадсан эсэх, тэр бүү хэл амьд байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа аж. “Human ​Rights Watch” хүний эрхийн байгууллага Арабын Нэгдсэн Эмират Улсаас гүнжийн хувь заяаны талаар тайлбар хийхийг шаардсан байна. Тус байгууллага АНЭУ-ын Засгийн газрыг улсаасаа зугтах гэсэн гүнж Латифа бин Мухаммед Аль Мактумыг хулгайлсан гэж үзэж байгаа аж.

32 настай гүнж Латифа нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайд Мохаммед ибн Рашид Аль Мактумын 30 хүүхдийн нэг нь аж. Гүнжийн аавын хөрөнгө нь хэдэн арван тэрбум доллароор хэмжигддэг, улсынхаа хамгийн нөлөө бүхий хүн юм.

Гүнж өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд “YouTube”-д байршуулсан видеондоо улсаасаа зугтахаар бэлтгэж байгаа тухайгаа ярьсан байна. “Магадгүй энэ миний хийж байгаа сүүлчийн бичлэг” гэж гүнж хэлж байжээ. Бүсгүй уг бичлэгтээ түүний ах, эгч, дүүс нь мөнхийн шоронд амьдарч байгааг хэлж байсан аж. Тэд орчин үеийн нийгэмд энгийнд тооцогдох зүйлүүдийг хийх нь хориотой гэнэ. Жишээ нь, машин жолоодож болохгүй, гэртээ оройтож харих хориотой.

Гүнж эх орноосоо зугтахаар гурван удаа оролдож, тэр болгондоо баригдаж байжээ. 2002 онд зугтахыг оролдсоныхоо дараа гурван жилээр эрх чөлөөгөө хасуулж байсан гэнэ. Ингэсээр Латифа өнгөрсөн гуравдугаар сарын эхээр зугтаж чадсан байна. Түүнийг зугтахад тусалсан хүмүүсийг олсон ч Латифа ор сураггүй болжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ