Миранда Керр хоёр дахь хүүхдээ төрүүлжээ
201805/543deea170ed166001c401297770f24c_fitted_740x0.jpg

 Супермодель Миранда Керр энэ сарын 7-нд хүү төрүүлжээ. 35 настай модель, 27 настай бизнесмен Эван Шпигель нар шинэ хүнээ Лос-Анжелесийн эмнэлэгт угтан авсан байна. Хүүд Харт гэх нэр өгчээ.

Модель бүсгүйн фэнүүд нь баяр хүргэсээр байгаа аж. Мирандагийн нөхөр “People” сэтгүүлд баярын сэтгэгдлээ хуваалцжээ. “Гайхалтай сайхан хүүтэй болсон бид ямар их жаргалтай байгааг үгээр илэрхийлж чадашгүй нь. Мирандагийн бие сайн байгаа. Флинн дүүтэй болсондоо их баярласан. Энэ сайхан цаг мөчид бидэнд баяр хүргэж, аз жаргал хүссэн та бүхэндээ маш их баярлалаа” гэж Эван Шпигель ярьсан байна.

Миранда Керр өмнө нь жүжигчин Орландо Блумтай гэрлэж байсан билээ. Тэдний дундаас төрсөн хүү Флинн одоо долоон настай.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
halunaa
2018-05-11 19:15:20
Шинэ мэдээ