Хамаатантайгаа гэр бүл болсон түүхэн хүмүүс
201805/Capture_3.JPG

 Өнгөрсөн зуунуудад хамаатан садантайгаа гэрлэх явдал цөөнгүй байжээ. Одоо Их Британийн төрийн эрхийг барьж байгаа хатан хаан II Элизабет хүртэл төрлийнхөө хүнтэй гэр бүл болсон билээ.

Альберт Эйнштейн

Физикч, 1879-1955

Эрдэмтний хоёр дахь эхнэр нь түүний үеэл байжээ. Нөхрөөсөө салсан Эльза Лёвенталийн хоёр охиныг Эйнштейн өөрөөрөө овоглосон байна. Харин Эльза, Эйнштейн нарын дундаас хүүхэд төрөөгүй юм.

Франклин Рузвельт

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч, 1882−1945

Тэрээр 1905 онд зургаа дахь үеийн төрөл нь болох Анна Элеоноратай гэрлэжээ. Тэрээр Ерөнхийлөгчид зургаан хүүхэд төрүүлж өгчээ. Нэг хүүхэд нь багадаа хорвоог орхисон байна. 1921 онд Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн бие өвдөж, тэргэнцэртэй болоход Элеонора нөхрөө өөрөө асарч байжээ. 

Чарлз Дарвин

Байгалын ухааны эрдэмтэн, 1809-1882.

Дарвин 1839 онд хамаатныхаа бүсгүй Эмма Вэжвудтэй гэрлэжээ. Дарвиных 10 хүүхэдтэй болсны гурав нь багадаа нас баржээ.

Эдгар Аллан По

Зохиолч, 1809-1849

Алдартай зохиолч Эдгар Аллан По 26 настайдаа 13 настай үеэл дүү Виржиниа Клеммтэйгээ гэрлэжээ. Виржиниа 24 настайдаа сүрьеэ өвчнөөр нас барсан байна. Эхнэрийнхээ үхлийн дараа Эдгар По архинд орж, 40 настайдаа хорвоог орхижээ.

Виктория

Их Британийн хатан хаан, 1819-1901

Залуу хатан хаан өөрийн үеэл, ханхүү Альбертэд гэрлэх саналыг түрүүлж тавьжээ. Сүй тавиад дөрвөн сарын дараа тэд гэрлэжээ. Тэд хамтдаа аз жаргалтай амьдарч, есөн хүүхдийн эцэг эх болсон байна. Нөхөр нь 42 настайдаа хорвоог орхисны дараа Виктория амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл гашуудлын байдалтай явсан гэдэг.

II Элизабет

Их Британийн хатан хаан, 92 настай.

Их Британийн төрийн эрхийг барьж байгаа хатан хаан Элизабет болон Грекийн ханхүү Филипп Маунтбеттен нар дөрөв дэх үеийн төрлүүд. Гэхдээ тэд 70 жил хамт амьдарсан. Дөрвөн хүүхэд, найман ач зээ, зургаан гучтай билээ.

Иоханн Себастьян Бах

Хөгжмийн зохиолч, 1685-1750

Бах 1707 онд үеэл дүү Мария Барбаратайгаа гэрлэсэн байна. Тэдний дундаас долоон хүүхэд төржээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Gadniihan ugaasaa urag sadantaigaal suudagshd
2018-05-11 09:45:09
Цус ойртолтын өвчнүүд ихэнхдээ эдгэрдэггүй, удамшдаг. Английн хаадын удамд цус бүлэгнэдэггүй өвчин нь хатан хааны зөвхөн эмэгтэй удмаас нь зээ хөвгүүдэд нь удамшиж, өвчилдөг эсвэл зарим нь бүр үхдэг байжээ._Жишээ нь: Оросын сүүлчийн хаан, 2-р Николай нь Английн Виктория хатан хааны зээ охин Александратай гэрлэж, 4 охин, ганц хүү нь ханхүү Алексей байсан. Түүний цус нь бүлэгнэддэгүй байсныг Распүтин эмчлэх гэж чадаагүй. Өвчтэй байсан ханхүү Алексей 1918 оны 7-р сард 2-р Николай Романов хааны гэр бүлийг Екатеринбург-д цаазлуухад 14 настай нас баржээ.
2018-05-11 10:03:53
Аягүй бузартай юм аа. Араб,түркүүд бас ингэдэг.бүр төрсөн ах дүүсийн хүүхдүүд хоорондоо гэрлэдэг,гэрлүүлдэг юм билээ.одоо үед ийм юм байхгүй гэж боддог байсан чинь юү вэээ та минь .ёстой дээд зэргээр сэжиг хүрсэн
2018-05-11 11:13:33
Хаадын удамд ийм явдал их байсан байгаа юм. Яагаад тэгдэг байна аа, цус ойртоод тэнэг хаад төрмөөр юм
2018-05-11 11:45:03
iim xacnin uym bitii gargaad bai tenegyyd tenegeeree duusdag
2018-05-11 13:00:39
Tomyogoo medguumuu ta
2018-05-11 13:39:18
европууд цус ойртохгүй ээ байнга цус сэлгэлдэж байгаа
2018-05-11 16:04:46
uursdiigee med uher mongolchuudaa
2018-05-11 18:14:00
Гаж НийГэм - ийн Гаж цувруулгын Гаж үзэл Байгаль Эх Дэлхийд Гаж нөлөөлнө.
2018-05-12 14:41:35
Хаан угсаагаа ариун байлгах гэж албаар ах дүүс хоорондоо суудаг, суулгадаг. Ялангуяа Европын хаад. Си-си хатан хүртэл. Уламжлалыг яалтайв. Манайд ч одоо хүртэл хөдөөний зарим сумд төрөл садангууд хоорондоо сууж байна шүүдээ. 2000-аад оны үед судалгаа байсан, одоо мартжээ. Зарим сумдууд хамгийн олон сэтгэцийн өвчтөнтэй гээд л ярьдаг байсандаа.
2018-05-15 03:54:55
Шинэ мэдээ