Бүсгүйн хачирхалтай үхлийн түүхээр Netflix кино бүтээжээ
201806/46fc07ed5daaf7ca4f9a4c15c298514e__980x.jpg

Энэ бүсгүйн үхлийн түүх маш гайхалтай учраас Netflix-ийн продюсерууд “Вероника” хэмээх цуврал киног бүтээсэн байна.

Өмнөд Мадридын залуухан оршин суугч эмэгтэй сүнс дууддаг хавтанг ашигласныхаа дараахан удалгүй амиа алдсан аж. Эстефани Лазаро гэх энэ эмэгтэй хүүхэд байхаасаа л далд ертөнцийг ихэд сонирхдог байсан тухай түүний эцэг эх өгүүлжээ.

Тэрээр сургууль дээрээ сүнс дууддаг хавтанг хэрэглэн, авто ослоор нас барсан өөрийн экс найз залуугийнхаа сүнсийг дуудахыг оролдсон байна. Түүнийг энэхүү үйлдлийг багш нь тасалдуулчихаж.


Сүнс дуудаж байх үед бүсгүйн хамар амнаас утаа суунаглаж байсан гэж тухайн үед дэргэд нь байсан хүүхдүүд хэлсэн байна.

Энэ үеэс хойш уг бүсгүй хий зүйлс харж тарчлан, ааш авир нь огцом өөрчлөгдсөн гэнэ. Түүнийг гэрийнхэн нь янз бүрийн эмч рүү дагуулж очоод тусыг эс олж. Бие физиологийн хувьд ямар ч асуудалгүй байсан учраас эмч нар тэдэнд тус болж чадсангүй.

Ингээд хэдэн сарын дараа түүнийг унтлагын өрөөндөө нас барсан байхыг олсон бөгөөд үхлийн шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Iimerhvv zviles baing bolj bdg.bidnii ertuntstei zeregtseed nuguu ertunts bdg yum. Mun zawsarin ertunts bii.
2018-06-04 04:08:26
Шинэ мэдээ