Филипп Киркоровын продюсерыг зэрлэгээр зодож, дээрэмджээ
201806/image.jpg

Оросын нэрт дуучин Филипп Киркоров өнгөрсөн долоо хоногт тоглолтын үнэтэй хувцаснуудаа хулгайд алдсан билээ. Тэгвэл дуучныг бас нэгэн таагүй зүйл хүлээж байсан бололтой. Түүний продюсер Александр Яковлев руу өчигдөр танхай этгээдүүд халджээ. Александр нь Филипп Киркоров болон дуучин Лолитагийн продюсер юм. Залууг гэр рүүгээ харьж явтал танихгүй хүмүүс зэрлэгээр зодож гэмтээжээ. Түүнээс нэг сая рубльтэй цүнхийг нь булаан авсан байна. Александр уг мөнгөөр дүүдээ машин авч өгөх гэж байсан аж. Түүнчлэн цүнхэнд нь байсан бүх бичиг баримт, банкны картуудыг нь хулгайлжээ.

Продюсер залуугийн студид Филипп Киркоров, Лолита нараас гадна Оросын олон од дуугаа бичүүлдэг билээ.

Александр Яковлев и Лолита

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ