Жонни Деппийн охин гүнжийн дүр бүтээнэ
201806/f76433e9c3b36e088ce9ad39e6b254805bf663b7.jpg

 Жүжигчин Жонни Деппийн охин Лили-Роуз Депп моделийн гараагаа амжилттай эхэлсэн бол одоо жүжигчний карьер хөөж байна. 19 настай Лили-Роуз одоо “Хаан” гэх түүхэн бүтээлд тоглох гэнэ. “Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон түүний хамтрагч нь байх аж.

“Netflix”-ийн бүтээж байгаа дээрх киног Уильям Шекспирийн “IV Хенри” болон “V Хенри”-гээс сэдэвлэжээ. Лили-Роуз, Роберт нар ханхүү, гүнжийн дүрийг бүтээх юм байна. Жонни Деппийн охин өмнө нь хэд хэдэн кинонд тоглож байсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Aimaar tsaraitai eum be
2018-06-09 06:37:52
Шинэ мэдээ