Дурласан залуу анорекси өвчнийг ялжээ
201806/0f9a92d3147cdd2ee1182a1686b6f42e_fitted_740x0.jpg

 Францын Тулуза хотын иргэн 25 настай Дориан Тукуэр 2011 онд хүчтэй сэтгэл гутралд оржээ. Найз бүсгүйгээсээ салснаас болж үүссэн стресс нь түүнийг өөртөө итгэлгүй болгож, хоол ч идэхээ больсон байна. Залуу удалгүй хоолны дуршилгүй болж, тэжээлийн дутагдлаас болж үхэлд хүрдэг өвчин болох анорексигоор өвчилжээ. Дориан 173 см өндөртай ч 45 кг жинтэй болсон байжээ.

Харин тэрбээр 2017 онд амьдралыг нь эрч өөрчилсөн нэгэн бүсгүйтэй учирчээ. Софи гэх уг бүсгүйд дурласан залуу хоолонд орж, амьдрах хүсэлтэй болсон байна. Дориан бодибилдингээр хичээллэж эхэлснээр өөртөө итгэлтэй, бүсгүйчүүдийн харцыг булаасан залуу болжээ.

“Найз бүсгүй маань надад өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд тусалсан. Би эргээд аз жаргалтай болж, амьдралдаа буцаж ирсэн. Биендээ сэтгэл хангалуун байгаагаа мэдэрч байна” гэж Дориан ярьжээ. Тэрбээр өмнө нь хоол тэжээлийн дутагдалд орж үхэхгүйн тулд хүчээр хэдэн хэрчим тахианы мах, багахан ногоо иддэг байсан аж.

Дориан одоо 85 кг жинтэй болж, анорекси өвчнөөр шаналж байсан яс арьс болсон залуу гэж танигдахаа больжээ. Тэрбээр “Ойр дотныхон маань надаар бахархах болсон. Амьдралд хүн өөрийгөө бусадтай харьцуулах огтхон ч хэрэггүй юм билээ. Анорекси өвчтэй хүмүүст хандаж хэлэхэд энэ нь ялж болохгүй зүйл огт биш” гэж зөвлөсөн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Dahin sakwal ergeed l uwchiluh yum bna l daa setgeliin tenhee muutai zaluu yum
2018-06-06 02:32:43
Шинэ мэдээ