Гоо сайхны хагалгааны дараа амиа алджээ
201806/djjfhjfd.JPG

Орос гаралтай, АНУ-ын иргэн эмэгтэй Москвагийн гоо сайхны нэгэн эмнэлэгт хагалгаа хийлгэсний дараа нас барсан байна. Смоленск мужаас гаралтай Галина Шуткова гадаад хайртынхаа төлөө гоо сайхнаа хадгалахыг хүссэн нь ийнхүү үхэлд хүргэсэн аж.


Гадаад эр нөхөртэй, 51 настай орос эмэгтэй өөрийн охиноо эргэж тойронгоо гадаад өнгө үзэмжээ засах зорилгоор эх орондоо ирсэн юм байна. Тэрээр хамрынхаа хэлбэрийг өөрчлөн, ташаа, гэдэсний харвин хэсгээсээ өөх авахуулан өгзгөө томруулахыг хүссэн гэнэ.


Москвагийн Базарин гудамжин дахь гоо сайхны эмнэлгийн мэс засалчид эмэгтэйн хүсэл мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд бүх хагалгааг нэг өдөрт хийж өгөхийг зөвшөөрсөн байна.

Гэвч бүсгүйн хүсэл мөрөөдөл биелсэн аз жаргал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэрээр хагалгааны дараа комд орон, гурав хоногийн дараа нас баржээ. Түүний цусны бүлэгнэлтэд асуудал үүссэн нь мэс заслаас өмнө хэрэглэж байсан эм бэлдмэлүүдтэй холбоотой байж магадгүй хэмээн эмч нар үзэж байгаа бололтой.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Odoo baigaadaa setgel hangaluun baicgaayaa
2018-06-05 04:49:00
Neg l zasvar hiilgechihvel dontoi dahiad zasvar hiilgeh gedeg geseen.
2018-06-05 05:45:16
baigaagaaraa l baizgaasan ni deer , hend heregtei gej torson bie oorchildog malnuud ve, yneheer avaar osold orj , esvel ovchinii ulmaar zasal hiilgeh heregtei bolson bol yay gehevdee
2018-06-05 06:39:15
ЦАГ НЬ БОЛСОН БОЛ ҮХЭХЭЭС ЯАХАВ. САЙН ТӨРЛӨӨ ОЛОХ БОЛТУГАЙ
2018-06-05 08:43:45
”Мөнгийг нь авсан, хагалгаа хийгдсэн, үхэх эсэх нь эзний асуудал” ...?
2018-06-05 15:14:21
Yasan ih ulairal we,yasan munguu urj yadsan hiih yumaa olj yadsan yumbe. Zowlon medehgui humuus amidralaas tasartsan bdag bhaa. mani met ni bol mungu amlasan ch hezee ch ene haraal idsen goo saihnii hagalgaa geechid orohgueee. Naturalnii l bh hergteishd
2018-06-05 16:15:10
Шинэ мэдээ