Хүчил нүүр рүүгээ цацуулсан загвар өмсөгч бүсгүй гоо сайхны хагалгааны дараа...
201806/bb3548d8f4f5a41fddfb3d5aa07c36a3_fitted_740x700.jpg

2017 оны зургадугаар сарын 21-нд Лондон хотноо үл мэдэх этгээдүүд 21 настай Решам Хан /Resham Khan/ болон түүний үеэл Жамиль Муктар нар руу хүчил цацсан хэрэг гарсан билээ.


Эмнэлгээс гарсны дараа загвар өмсөгч бүсгүй хэн нэгэнд нүүр царайгаа харуулахыг хүсээгүй учраас гэрээс гарахаа больсон байна. Түүний гэр бүлийн нэгэн найз нь Решамд туслахаар хандив цуглуулж эхэлжээ.


Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид түүний хүсэлтэд эерэгээр хандан, 30 мянган паунд цугларсан аж. Ингээд загвар өмсөгч бүсгүй гоо сайхны хэд хэдэн хагалгаанд орж, нүүр царайгаа сэргээж чадсан байна.

Решам нэг үеэ бодвол өөртөө илүү итгэлтэй болсон хэдий ч шарх сорвио будаг энгэсгээр халхавчилсаар байлаа.


Харин тэрээр саяхан будаггүй зургаа өөрийн инстраграм хуудсанд тавьжээ.


Түүнийг будаг шунх хэрэглээгүй үедээ ч сайхан байгаа тухай дагагчид нь бичсэн байна: “Жинхэнэ гоо үзэсгэлэнг юу ч баллаж чадахгүй”, “Чи бол гайхамшигтай бүсгүй”, “Чи үнэхээр үзэсгэлэнтэй, хүч чадалтай юм аа” гэх мэтээр олон магтаал урсгасан аж.  

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
munhnaran eej
2018-06-05 13:03:04
Шинэ мэдээ