Таджик хүүхдүүд “Смуглянка”-г дуулан ОД болжээ
201806/728594491.jpg

Таджикистаны Согдийск мужийн Жаббор Расулов районд орших “Гулшан” 6-р цэцэрлэгийн хүүхдүүдийн нэгэн бичлэг интернетэд алдаршсан байна.

Бичлэгийг зохиогчид энэхүү бүтээлээ Агуу их Эх орны дайны Ялалтын 73 жилийн ой болон 2016 оны 12-р сард Оросын Батлан хамгаалахын Ту-154 онгоцны сүйрлээр амь үрэгдсэн Александровын нэрэмжит найрал дууны жүжигчдийн гэгээн дурсгалд зориулжээ.


Орон нутгийн “Гулякандоз” телесуваг уг бичлэгийг “Одноклассники” олон нийтийн сүлжээнд тавьсан даруйд хэдхэн өдрийн дотор  таван сая гаруй хүн сонирхсон аж. Бусад эх сурвалжууд дээр тавигдсан бичлэгийг ч мөн олон хүмүүс үзэж таашаасан байна.

Хуучнаар ЗХУ хэмээх нэгэн том гэр бүлд багтаж байсан хэдий ч 1980-аад оны сүүлээрх задралын үед тусгаарлан салсан Таджик үндэстний бяцхан хүүхдүүд Оросын сайхан дууг ийнхүү гайхалтай чадварлагаар дуулсан нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бололтой. Ялангуяа орос иргэд тэдгээр хүүхдүүдэд машид талархалтай хандсан байна.

Энэхүү Youtube бичлэгийн дор гэхэд, 3141 сэтгэгдэл бичигдсэнийг харахад тэд бүгд чин сэтгэлийн талархал байв. Жишээ нь: Я взрослый мужик, 40 лет, я заплакал. Спасибо. Не не так СПАСИБО. Низкий вам поклон от меня и моих дедов которые воевали. Я верю что придет время и мы снова будем вместе. хэмээн нэгэн хэрэглэгч  бичсэн байна.

Тэд 40 настай эрийг ч уйлуулж чаджээ...

 Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
мундаг эх орон үүх түүхээ багаас нь зааж эх оронч сэтгэлгээтэй хүмүүжүүлэх ёстой
2018-06-06 04:53:26
...БИД ДАХИАД ХАМТ БАЙХ ҮЕ ИРНЭ... ГЭДЭГ ЧИНЬ ОРОС ТАДЖИКИЙГ ЭЗЛЭНЭ ГЭСЭН ҮГ ҮҮ?
2018-06-06 08:46:48
laitai sdu ve
2018-06-06 08:52:38
Хаха нээрээ лайтаймаа хөөрхөн дуу ч зүгээр сонсчихгүй
2018-06-06 09:55:54
SHANHAIN HAMTIIN BAIGUULAGAD elsbel manai huuduud iim l bolno doo
2018-06-06 10:35:03
saihan duuljee
2018-06-06 14:34:22
Uneheer goyo
2018-06-06 15:59:22
Таджик биш Тажик шүү дээ. Оросууд ”ж” өмнө д үсэг бичдэг ч дууддаггүй. Тажик гээд далайд гарцгүй, европ ч биш ази ч биш, ядуу, Афган гээд дайн байлдаантай улстай хил залгаа улсыг даапаалж юу хийхэв дээ. Аргаа бараад л ШХАБаас итгэл найдвар тээж орж байгаа. Манайх бол Хятадаас бүх юм хамаарч байгаа болохоор дагаад намираад юм олж долоогоод байна.
2018-06-07 04:05:27
oros hel medehgui odoonii hyyhdyyd yuch oilgohgui l dee haramsaltai,,,yneheer uillaa,,,hyyhdyyd yamar aavyaslag togloo ve, goe hoorhon medee uzeh saihan umaa
2018-06-07 04:11:52
teneg mal ooriigo BAGSH gechihjee,,,um bolgoniig mushgaad icheech,,odoogoor ed nar chin ameriktai oir baiga, hamt gedeg ni ergeed naiz oir bolno gesen l yg shdee mal mini
2018-06-07 04:14:48
Шинэ мэдээ