Хөргөгчинд орж түгжигдэн нас барсан охины тухай өгүүлжээ
201806/hol_io.jpg

Өнгөрөгч сарын сүүлчээр Белов хотын оршин суугч, 7 настай охин алга болоод олдохгүй байгаа тухай мэдээлэл цацагдаж, хэд хоногийн дараа түүнийг нас барсан байдалтай олсон билээ.

Тэрээр эзэнгүй газарт хаясан эвдэрхий хуучин хөргөгч рүү орон түгжигдэж, гарч чадалгүй хэд хонон амиа алдсан бололтой.

Кемеров мужийн захирагч Сергей Цивилёв талийгаач охины ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр эрэл хайгуул явагдсан хэд хоногт “бүхий л Кузбассаараа” Маша охины эцэг эхтэй хамт энэлэн шаналж байсан тухай онцлон дурджээ.

“Мария эрж хайж байсан тэдгээр аймшигтай өдрүүдэд бид сэтгэл зүрхээрээ тэдэнтэй хамт шаналж байсан. Энэ бол байж боломгүй золгүй тохиолдол. Бага насны хүүхдүүдэд үхлийн аюул учруулж болохуйц нөхцөл байдлыг томчууд бид үүсгэхгүй байх ёстой” хэмээн Сергей Цивилёв дарга харамсан өгүүлсэн байна.

Мөн тэрээр талийгаач охины оршуулгын ёслолыг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, тухайн гэр бүлд өөр юу дутагдалтай байгаа талаар судлахыг холбогдох албаны хүмүүст үүрэгдсэн аж.

Дашрамд дурдахад, нэлээн олон жилийн өмнө Дархан хотод үүнтэй төстэй золгүй тохиолдол гарсныг санаж байна. Гудамжинд байдаг эрчим хүчний шитний хайрцгийг цоожлоогүй орхисны улмаас бага насны хүүхдүүд нуугдаж тоглож байхдаа нэг нь тийшээ нуугдахаар ороод өндөр хүчдэлд цохиулан амь алдсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
hoorhii nyalh amitad, ter muu horgogchiig haalgiig ni evdeed hayasan bol huuhed orohgui l baih
2018-06-06 05:31:14
MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJEE
2018-06-06 16:38:00
Шинэ мэдээ