Путины экс эхнэр хэрхэн амьдарч байна вэ
201806/20120304_gaf_u59_118.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс салахын өмнө Людмила Путина тийм ч их орлоготой байсангүй. Харин сүүлийн үед тэр өөрөө болон түүний ойр дотныхон Москвагийн ойролцоо, мөн хилийн чанадад элит үл хөдлөх, эдлэн газар худалдаж аваад эхэлсэн гэнэ.

Подмосковья элит район дахь Людмилагийн хөрөнгийн талаар сэтгүүлчид ярьсан байна.

Москвагаас 20 км зайд орших “Миллениум парк” сууринг хүмүүс Москвагийн дэргэдэх Венец хэмээн нэрлэдэг. Оросын бүртгэлийн газрын мэдээллээс харахад, 2016 онд Людмила Александровна Очеретная /Владимир Путины экс эхнэр хоёр дахь гэрлэлтийнхээ дараа ингэж нэрлэгддэг болсон/ энд 240 сот буюу 2,5 гектар газар худалдаж авчээ.


Тэрээр нэгэн сувгийн дагуух найман хэсгийг шууд авсан бөгөөд тэдний үнэлгээ нь 384-432 сая рубль болох тухай Villago Estate үл хөдлөх хөрөнгийн газар нотолсон байна. Ой мод, гол устай ойр байдаг нь тухайн газрын үнэ ханшийг ихээхэн өсгөсөн бололтой.

Францын Биаррице дахь 6 сая еврогийн үнэтэй “Сюзанна” вилла мөн Людмила Очеретная-гийн эзэмшлийнх гэнэ. Энэ нь түүний хоёр дахь нөхөр Очеретный-гийн компанийн хаяг дээр бүртгэгдсэн байдаг аж.

“Хувь хүмүүсийн хоорондох харилцааг хөгжүүлэх төв” нь Путинээс салснаас нь хойш Людмилагийн орлогын гол эх үүсвэр болж байгаа талаар эх сурвалжид дурдсан байна.

Путины экс гэргий 2014 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг “Меридиан” компанийг эзэмшиж байгаа бөгөөд түүний хувьцааны  99% нь экс тэргүүн хатагтайд оногддог аж.


Дашрамд дурдахад, Людмила Путина “Хувь хүмүүсийн хоорондох харилцааг хөгжүүлэх төв”-ийн тэргүүн Артур Очеретный-тэй гэр бүл болсон нь хоёр жилийн өмнө тодорхой болсон билээ. Артур 40 настай бөгөөд Москвагийн дэргэдэх Люберц-д төрж өсчээ. Тэрээр Людмилатай бүр эртний танилууд бөгөөд 2013 онд Путинээс албан ёсоор салсных нь дараа түүнтэй гэрлэж, экс тэргүүн хатагтай овгоо хүртэл сольсон билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ