Аав, ээждээ гэнэтийн бэлэг барин уйлуулжээ
201806/cd916fd6c319f35b0610f4d8b241c48a-676x450.jpg

Лехуан Жеймс бол янз бүрийн сэдвээр хошин бичлэгүүд хийдгээрээ алдартай, Youtube блогчин. Харин түүний өгөөмөр зүрх сэтгэлийн талаар тэр бүр хүмүүс мэддэггүй.

Лехуаны гэр бүл Пуэрто-Рикогоос АНУ руу нүүн иржээ. Хүүхдүүдээ ая тухтай, хангамж сайтай амьдруулахын тулд эцэг эх нь хонон өнжин хөдөлмөрлөж байлаа.

Ээж нь “Дисней ертөнц” цэцэрлэгт хүрээлэнд цэвэрлэгчээр өдөр ажиллаад, шөнө нь эмийн санд ажилладаг байв. Аав нь зочид буудалд засварын ажил өдрөөр хийгээд, шөнө нь “Бургер Кинг” түргэн хоолны ресторанд ажиллаж байлаа.

Өөрт нь зориулан эцэг эхийнхээ хийсэн бүхий л зүйлсийн төлөө Лехуан тэдэндээ гэнэтийн бэлэг барьж ачийг нь хариулахаар шийджээ. Тэр бүр хүүхэд байхаасаа л хэзээ нэгэн цагт аав ээждээ том, сайхан байшин худалдаж авч өгнө хэмээн мөрөөддөг байж.

Ингээд ажил үйлс нь амжилттай өрнөж буй Лехуан өөрийн эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн байна. Тэрээр аав, ээжийнхээ нүдийг боож байгаад, тэднийг хөтлөн орон сууцны шинэ хорооллыг зорьжээ.


Ингээд аав, ээж нь нүднийхээ боолтыг авч, гоёмсог шинэ хаус харсан байна. Тэд хүү нь өөртөө ийм гоё байшин худалдаж авсанд ихэд баярласан гэнэ.


Гэтэл хүү нь тэдэнд энэ байшинг худалдаж авч өгсөнийг мэдээд баярласандаа нулимс асгаруулж, Лехуан ч тэр хоёртойгоо хамт уйлсан байна.


Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Сайн хүү байна даа,
2018-06-11 03:01:09
Жинхэнэ эр хүн. Ээж аавын хайртай хүү
2018-06-11 03:43:10
heleh ug alga sain huu bn
2018-06-11 05:26:08
маш ухаалаг хүүтэй юмөа.Тэд энэ байшинг авч явахгүй болохоор хүүд нь үлдэнэ ш дээ.Маш сайн ухаалаг хүү байнаа.
2018-06-11 06:59:17
Би бас уйлж бна. Гайхамшигтай
2018-06-11 08:04:05
Gaihaltai. Sain huu baina.
2018-06-11 09:29:07
Бурхан бол сайн
2018-06-11 09:38:51
Цогтой л хүү юм.
2018-06-11 09:59:33
Сайхан ухаалаг хүү байна.
2018-06-11 10:44:11
Надад баярлуулах аав ээж аль нь ч байхгүй. Бурхны орондоо одсоон. Миний монголд ийм залуучууд олон бий. Тэдний цаг нь удахгүй ирнээ.
2018-06-11 10:51:52
tessengyu uillaa
2018-06-11 14:21:41
Сайн хуу бн
2018-06-11 18:59:31
Хайраас хайр төрдөг.
2018-06-12 00:12:27
ок
2018-06-12 01:53:34
Ямар ухаантай сайн хүү вээ аав ээжийгээ амьд ахуйд нь баярлуулна гэдэг хамгийн том бэлэг
2018-06-12 03:20:20
Sain Huu bn gol n aaw eejee amidd n bayrluulah n mash onowchtoi zuw beleg um a.
2018-06-13 16:08:13
So nice..
2018-06-16 09:57:11
ЕЕРИЙН ЭРХГУЙ НУЛИМС ГАРЧ БАЙНА...
2018-06-17 02:44:30
Шинэ мэдээ