Дэлхийн хамгийн үнэтэй DJ
201808/38614769_1997248163921482_2322685457176985600_n.jpg

  Дэлхийн хамгийн үнэтэй DJ-гээр Калвин Харрис зургаа дахь жилдээ тодроод байна. Шотланд гаралтай энэхүү авьяаслаг залуу нь 2017 онд 48 сая ам.долларын ашиг хийжээ.

Калвин Харрис нь 1984 оны нэгдүгээр сарын 17-нд төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Адам Ричард Вайлэс гэдэг. 1999 оноос эхлэн электроник хөгжим сонирхож эхэлжээ. 18 насандаа “Da Bongos”, “Brighter Days” гэсэн хоёр дуу гаргаж, удалгүй шинэ зүйлсийг турших хүсэлдээ автагдан Лондон хотыг зорьсон аж. Лондонд байх хугацаандаа ганцхан дуу гаргасан ажээ. Тэрбээр гэртээ буцаж өөрийн зохиосон дуунуудаа тасралтгүй онлайн ертөнцөд нийтэлж олон нийтийн дунд алдар нэрээ олж чадсан. Одоо тэрбээр Dua Lipa, Rihhana  зэрэг дэлхийн залуу алдартнуудтай хамтран ажилладаг, хамгийн алдартай, хамгийн үнэтэй DJ болоод байгаа юм.

Тэрбээр Английн дуучин Рита Оратай нэг жилийн хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байсан. Түүний дараа Тэйлор Свифттэй 2015 оноос 2016 хүртэл болзож байв.

Форбэс сэтгүүлээс гаргасан хамгийн их ашигтай ажиллаж байгаа 15 DJ:

  1. Калвин Харрис (48 сая ам.доллар)
  2. Чейнсмокерс (45.5 сая ам.доллар)
  3. Тиэсто (33 сая ам.доллар)
  4. Стив Аоки (28 сая ам.доллар)
  5. Маршмэлло (23 сая ам.доллар)
  6. Зэдд (22 сая ам.доллар)
  7. Дипло (20 сая ам.доллар)
  8. Дэвид Гуэтта (15 сая ам.доллар)
  9. Каскадэ (13.5 сая ам.доллар)

10. Мартин Гарикс (13 сая ам.доллар)

11. Аксвэл & Ингроссо (12 сая ам.доллар)

12. Kиго (11.5 сая ам.доллар)

13. DJ Снейк (11 сая ам.доллар)

14. Димитри Вегас & Лаяк Маяк (10.5 сая ам.доллар)

15. Афрожэк (10 сая ам.доллар)

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Dj boliidoo
2018-08-09 23:24:57
Шинэ мэдээ