Цагдаа бүсгүй гудамжны хүүхдийг хөхүүлж буй зураг олныг уярааж байна
201809/Capture_3.JPG

Залуу ээж Селесте Айяла Аргентины нийслэл Буэнос-Айресийн цагдаагийн газарт ажилладаг аж. Бүсгүй ерөнхийдөө хүний амь авардаг байна. Селесте саяхан эхгүй үлдсэн хүүхдийг хөхүүлсэн нь цахимаар таржээ. Селестег хүүхдийн эмнэлэгт жижүүрлэж байхад гудамжнаас нэгэн хүүхдийг хүргэж ирсэн байна. Хүүхэд өлссөндөө уйлж байжээ. Өөрийн охиноо хөхнөөс нь гаргаагүй байгаа Селесте ажил үүрэг нь биш ч гэсэн цагдаагийн хувцасныхаа энгэрийг задалж хүүхдийг хөхүүлсэн байна.

Цагдаа бүсгүйн хамтран ажиллагч Маркос Эредиа түүний зургийг нууцаар авч цахим хуудсандаа нийтэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрбээр “Би энэ зургаараа цагдаагийн үүрэг биш ч гэсэн бяцхан хүүхдийг хайрлаж буй агуу их сэтгэлийг харуулахыг хүссэн юм. Энэ цагдаа бүсгүй тэр хүүхдийг таньж мэдэхгүй ч муухай үнэр, бохир байдлаас нь сэжиглэлгүй эх хүн гэдгээ харуулсан. Ийм зүйл байнга тохиолдохгүй” гэсэн байна.

Буэнос-Айресийн Аюулгүй байдлын сайд Кристиан Ритондо болсон явдлыг мэдээд цагдаа бүсгүйг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлж, цолыг нь өсгөж түрүүч болгожээ. Бүсгүй сүүлд нь “Би түүнийг хөхүүлэхгүй байж чадахгүй байсан. Уйлж, өлсөхдөө гараа амандаа хийсэн бяцхан хүүхдийг хараад би тэвэрч, бүүвэйлэх зөвшөөрөл хүссэн. Түүнийг хараад зүрх сэтгэлд минь сүү асгарч байлаа. Бусад хүмүүс ч гэсэн ийм зүйлд анхаарал хандуулж байх хэрэгтэй” гэж ярьсан байна.

В Аргентине полицейский покормила грудью ребенка из неблагополучной семьи

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Жинхэнэ эх хүн
2018-09-13 09:13:43
Сайхан гэгээлэг мэдээ байна. Эх хүн гэдэг юутай сайхан бэ.
2018-09-13 09:49:45
Эх хүнийг ,эмэгтэй хүнийг биширч байна ............
2018-09-14 03:33:53
Aidaa ex xvnii setgel aguu shv dee
2018-09-15 13:30:04
Шинэ мэдээ