Венесуэлийн Ерөнхийлөгч иргэдээсээ хулгайлсан мөнгөөр тансаглаж байна уу?
201809/ерөнхийлөгч_b.jpg

  Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Хятадад айлчилж, тусламж хүссэн билээ. Түүнийг Хятадын дарга Си Жинпинээс мөнгө гуйхаар явсан гэж Венесуэлийн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл Мадуро Хятад дахь айлчлалаа дуусгаад Туркийн Инстанбул хотод “тансаглажээ”. Тэрбээр Истанбулын хамгийн үнэтэй зоогийн газарт хооллосон нь венесуэлчүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Түүнчлэн нэгэн гишүүн “Иргэд нь ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэгт нэрвэгдэж байхад Ерөнхийлөгч нь дэлхийн хамгийн үнэтэй зоогийн газраар ард түмнээсээ хулгайлсан мөнгөөрөө тансаглаж байна” гэж жиргэжээ. Харин Николас Мадуро “Үгүй ээ. Алдартай тогооч Нусрет Гокчег биднийг дайлсан юм” гэж мэдэгдсэн байна.

Венесуэлийн нөхцөл байдал өдөр ирэх бүрт доройтож, иргэд нь эх орноосоо дүрвэж байгаа билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ