Жастин Теру: Женнифер Энистон бид хоёр их эвтэй салсан
201809/eniston-e1444028592172.jpg

  Жүжигчин 47 настай Жастин Теру, 49 настай Женнифер Энистон нар өнгөрсөн өвөл салсан билээ. Тэдний аль нь ч салалтынхаа талаар ямар нэгэн зүйл яриагүй. Тэгвэл Жастин саяхан “The New York Times”-д өгсөн ярилцлагадаа гэрлэлт нь амжилтгүй болсон талаар анх удаагаа ам нээжээ. Тэрбээр “Бид хоёр ямар ч дайсагнасан зүйлгүй эелдэгээр салсан нь сайхан” гэсэн байна. Жүжигчний ярьж байгаагаар тэд хоёулаа салахаас аргагүй гэдгээ ойлгож байсан гэнэ.

Жен, Жастин нар 2011 оноос үерхэж, 2015 онд гэрлэсэн билээ. Гэвч хоёр жил гаруйн хугацааны дараа тэд хамтын амьдралдаа цэг тавьсан юм.

Дженнифер Энистон и Джастин Теру

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ