Миланы Загварын долоо хоногоос гарсан трендүүд
201809/Capture_7.JPG

  Италийн Миланд Загварын долоо хоног болж байгаа билээ. Дэлхийн загварын одод нэг дор цугларсан энэхүү арга хэмжээнээс гарсан намрын тренд хувцаснуудыг хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгье.

Цул өнгө

Нэг өнгийн хувцас энэ улирлын гол трендүүдийн нэг. Ийм маягаар та өдөр болгон ч хувцаслаж болно. Намрын байгальд тохируулан шар өнгийг сонговол бүр төгс. Цайвар юмуу эсвэл адилхан шар өнгийн гутал сонгоорой. Цүнхний хувьд элдэв гоёл чимэглэлгүй лакан цүнх зүгээр.

Том хүрэм

Том хүрэм нь энэ улирлын гол тренд. Хүрэм дотроо та өргөн цамц өмсвөл илүү загварлаг харагдана.

Халаад шиг цамц

Цасан цагаан өнгийн, танд томдсон размерынх мэт цамц нь энэ намар бүсгүйчүүдийн өлгүүрт байх ёстой хувцаснуудын нэг. Уг хувцсаа та пүүз, ганган гутал, куртка, пальто гээд хүссэн зүйлтэйгээ тохируулж өмсч болно.

Өргөн цамц

Бүсгүй та болзоонд явах гэж байгаа бол Миланы Загварын долоо хоногт ирсэн энэхүү зочны хувцсыг сайн хараарай. Торгон миди-юбкийг өргөн зузаан цамцтай хослуулах нь энэ намрын тренд байх болно.

Амьтны өнгө

Энэ намар амьтны өнгийг хэрхэн тохируулж өмсөх талаар мэргэжилтнүүд дээрх загварыг жишээ болгожээ. Та ийм хувцаслалттайгаар үдэшлэгт зоригтой яваарай. Стил тань хүмүүст хэсэгтээ л мартагдахгүй.

Marc Jacobs,  (Shopbop)

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Manaihni namhan tagdgar huuhnuuded zohihgui zagvaruud bna, yer ni uuriinhuu bienii helbert bas nuur tsarai, nasandaa tohirson huvtsas l zagvarlag haragdana daa
2018-09-25 17:21:01
Шинэ мэдээ