Анжелина Жоли стилээ эрс өөрчлөв үү?
201809/08c3d78b658dbfbceeb1366810f7d980_fitted_740x0.jpg

  Жүжигчин Анжелина Жолигийн шаргал үстэй, ретро стилтэй зураг цахимаар цацагджээ. Уг зургийг харсан фэнүүд нь Жолиг хаана, юу хийж явааг сонирхож, гайхашралд ороод байсан гэнэ. Тэгвэл 43 настай Жоли Холливудад удахгүй нээлтээ хийх шинэ киноны зураг авалтад оролцож байсан нь энэ аж. Найруулагч Брэнд Чэпмений бүтээж буй “Come Away” гэх кинонд Анжелина гол дүрүүдийн нэгийг нь бүтээж байгаа гэнэ.

Анжелина Жоли, Брэд Питт нар дуулиантайгаар салсан ч саяхан уулзаж хүүхдүүдийнхээ асуудлаар ярилцжээ. Жүжигчин бүсгүй хүүхдүүдээ аавтай нь уулзуулах дургүй байсан ч шүүхээс түүнийг Брэд Питтийг хүүхдүүдтэй нь уулзуулахыг шаардсан билээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Дэлхийд цөөхөн төрөх гоё сайхан чадалтай дайчин бүсгүй.
2018-09-27 07:52:29
Шинэ мэдээ