Асашёорюү: Дашням, Балжинням, Дагвадорж давхацсан өдөр бөлгөө
201809/39594091_2322966374386764_7636957829500239872_n.jpg

Юуны өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадорж эрхэмд Төрсөн өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга өнөөдөр 38 нас хүрч байна. Түүний мэндэлсэн өдөр Монголын хувьд онцгой өдөр. Энэ өдөр Монголд анх телевиз эфирээ цацаж, монголчууд нүд тайлсан, тэмдэглэлт өдөр. Тийм ч болохоор телевизийн 51 жилийн ойн мэндийг төрсөн өдрийн баяртайгаа хамтатган тэмдэглэж буй их аварга сошиал хуудсандаа дурсамж, бага нас, зурагт үзсэн зугаатай цагаа санагалзан, сэтгэл хөдөлгөм сэтгэгдэл оруулжээ. Аваргын мэндчилгээг дамжуулъя.

“Телевизийн өндөр антенн, нэвтрүүлэгч Г.Батбаяр ах манайхаар ирж, айраг цагаа уугаад явдаг, аавын минь найз байлаа. Г.Батбаяр ах үнэхээр од байсан! Хашаан дээрээс харчихаад поо л гэдэг байлаа! Үндэсний олон нийтийн телевиз бид хоёр энэ өдөр дуу дуугаа авалцан, энэ хорвоод иржээ. Ккк. Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр. Дашням, Балжинням, Д.Дагвадорж давхацсан сайхан өдөр бөлгөө! Бүх монголчууддаа билэгт сайн өдрийн мэндийг хүргэе! Асашёорюү Д.Дагвадорж



Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр. Дашням, Балжинням, Д.Дагвадорж давхацсан сайхан өдөр бөлгөө! ҮНЭЭН. ҮНЭХЭЭР САЙХАН ӨДӨР БАЙНА. АВАРГАДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
2018-09-27 07:29:53
17oos hoish shine chin huuchirdaggui biluu
2018-09-27 07:45:16
Аварга минь захиж хэлэхэд жаахан даруухан байвал таныг ард түмэн дэмждэг хэвээрээ л байх байх.
2018-09-27 08:05:39
Saihan hiimorilog hun de
2018-09-27 08:16:40
Тэнгэр заяатай монгол эр хүн таньд төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэж эрүүл энхийг хүсье
2018-09-27 10:46:56
Хаанаас нь ч харсан ааг омог нь нудэнд туссан сайхан монгол эр дээ. Нас нэмж буурь сууж байгаад нь баяр хургэе
2018-09-29 05:06:22
Asa avargaa noxoigoo nadad egchix l dee Bi tanii noxoind uchirgyi xairtai bolchixood baina kkk
2018-10-02 06:18:47
УГ НЬ МОРЬТОЙ ЗУРГАА АВХУУЛСАН БОЛ... УХААН ГЭЖ
2018-10-04 04:03:09
Шинэ мэдээ