Азия Арженто насанд хүрээгүй хүүхэдтэй дотно харьцаатайгаа хүлээн зөвшөөрөв
201810/f2e7a5d214162cbeb793d06075b10917_fitted_740x0.jpg

Италийн жүжигчин 43 настай Азия Арженто 21 жилийн өмнө Холливудын алдартай продюсер Харви Вайнштейнд хүчиндүүлснээ саяхан зарласан билээ. Жүжигчин бүсгүй продюсерт массаж хийж өгөхийг зөвшөөрсөн аж. Харин Харви Вайнштейн бүсгүйн хувцсыг хүчээр тайлж, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг тулгажээ.

Тэгвэл Азия Арженто дахин дуулиан тарилаа. Энэ удаад жүжигчин бүсгүй хүчирхийллийн хохирогч биш. 22 настай жүжигчин Жимми Беннет өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Азия Арженто түүнийг 17 настай байхад нь хуурч бэлгийн харилцаанд орсон талаар мэдүүлжээ. Уг бэлгийн харилцаа жүжигчин залууд сэтгэлзүйн гэмтэл учруулсан байна. Харин Азия залуугийн үгийг худал гэж мэдүүлж, Жиммитэй олон жил найзын холбоотой байгаа гэж байжээ. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ сарын 1-нд Италийн “La7” телевизэд өгсөн ярилцлагадаа Жимми Беннетийг 17 настай байхад нь бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ залууг хуурч аваачаагүй гэжээ. Азия Арженто “Тэр миний хувцсыг тайлж орон дээр хэвтүүлээд бэлгэвч ашиглалгүйгээр бэлгийн харилцаанд орсон” гэсэн байна. Жүжигчин бүсгүй тэр үед Жиммиг насанд хүрээгүй гэж мэдээгүй тухайгаа болон залуу түүнтэй хамт байхыг 12 настайгаасаа эхлэн мөрөөдсөн гэж хэлсэн талаар ярьжээ. Уг явдлын дараа тэд уулзах болсон байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ