Фан Бинбинийг шүүхэд шилжүүлж магадгүй
201810/103_sWt9QTI.jpg

Хятадын алдартай жүжигчин Фан Бинбин өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш олны өмнө гаралгүй сураггүй болсон талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй болон түүний компани татвараас бултах болон бусад зөрчил гаргаж, Фан Бинбиний хэрэг шүүхэд шилжихдээ тулаад байгаа гэнэ.

Түүнийг баривчилсан гэх албан ёсны мэдээлэл байхгүй ч Хятадын Татварын ерөнхий газрын мэдэгдэлд дурдсанаар Фан Бинбинийг 479 сая юаниар торгосон байна. Жүжигчин бүсгүй хууль зөрчсөн үйлдэлдээ зөвхөн торгууль төлж, эрүүгийн хариуцлага хүлээхээс зайлсхийжээ. Мөн нуун дарагдуулсан 225 сая юанийнхаа татварыг хугацаанд нь төлөөгүй байна. Фан Бинбинд орлогоо нуухад нь тусалж байсан хоёр компанийг мөн торгожээ.

Фан Бинбин нуун дарагдуулсан татвар болон торгуулиа шүүхээс заасан хугацаанд төлөхгүй бол хэргийг нь шүүхэд шилжүүлж, жүжигчин бүсгүйг мөрдөн шалгаж эхлэх аж.

Фань Бинбин и Ли Чен

Фань Бинбин в сериале «Императрица Китая»

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ