13 настай охинтой гэрлэсэн багшийг хүүхдүүдтэй ажиллахыг нь хориглов
201810/e1a80d09cbb699c521083f3e67d79e10_fitted_740x0.jpg

Лондонд 34 настай физикийн багш Йохим Нур дахиж хэзээ ч хүүхдүүдтэй ажиллаж чадахааргүй болжээ. Учир нь тэрбээр эхнэрээ 13 настай байхад гэрлэсэн нь тогтоогдсон байна. Мөрдөгч нар түүнийг насанд хүрээгүй хүүхэдтэй санаатайгаар гэрлэснийг нь тогтоосон бол түүний ял шийтгэл бүр хүнд байх байсан талаар Английн хэвлэлүүдэд мэдээлжээ.

Йохим Нур 2006 онд 22 настай байхдаа Бангладеш руу явж, тэндээ гэрлэжээ. Дараа нь тэрбээр эхнэрээ Лондонд авчирсан байна. Харин долоон жилийн дараа эхнэр нь цагдаад өргөдөл бичиж, хуримаа хийхдээ насанд хүрээгүй байсан тухайгаа мэдэгджээ. Багш залуу эхнэрээ насанд хүрээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрсөн байна. Тэд хүүхэдгүй аж. Йохим Нур эхнэрээ Англид авчраад гэр бүл төлөвлөлтийн төв рүү очиж жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэсэн нь тогтоогджээ.

Физикийн багш хуримаа хийхдээ эхнэрээ насанд хүрээгүй гэж мэдээгүй тухайгаа хэлжээ. Хадам аав, ээж нь түүнд охиноо 18 настай гэж хэлсэн талаар залуу ярьсан байна. Харин эхнэр нь түүнтэй гэрлэхдээ 13 настай, наймдугаар ангид сурдагаа хэлж байсан гэжээ.

Йохим Нурын багшлах эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хасчээ. Түүний өөрийгөө хамгаалан хэлсэн тайлбаруудыг үндэслэлгүй гэж үзсэн байна. Статистикийн мэдээгээр Бангладеш улсад охидын 29 хувь нь 15 наснаасаа өмнө нөхөрт гардаг нь тогтоогджээ.

Школа в которой преподавал Нур

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
sejgiin novsh ve
2018-10-11 13:03:35
zawharsan uymbe hvvhedtei gerlene gdg ervvl hvn bish yaaj ch bodson
2018-10-11 14:00:10
bangla nar ch estoi neg dampuursan nuhii adag baidag yum daa 1 jil tsug ajillavaa huurhii
2018-10-12 03:12:26
Эмэгтэйчүүд хүүхдийг багаас нь бэлгийн харьцаанд албадан оруулснаар хүүхэд насаа хөгжилтэй өөрийнхөө бх эрхийг хасаж бна.
2018-10-12 12:41:25
Er n Enentheg Shirilanka Bangladesh humuus estoi muu humuus , hunii adag baidag yum.
2018-10-13 05:10:49
Шинэ мэдээ