Брэд Питтийн том хүү Өмнөд Солонгост сурна
201811/d138e953e2d81b4ed569b497dca682e0_fitted_740x700.jpg

  Анжелина Жоли, Брэд Питт нарын үрчилж авсан том хүү Мэддокс Жоли-Питт одоо 17 настай билээ. Эцэг эхийнх нь салах үйл явц дуусаагүй байгаа ч Мэддокс хэнтэй нь байхаа өөрөө сонгох эрхтэй юм. Тэгвэл хүү Өмнөд Солонгост сурахаар шийджээ. Тэрбээр солонгос хэл, соёл судлаад удаж байгаа аж.

Анжелина Жоли энэ сарын эхээр НҮБ-ын элчийн хувиар Сөүлд очжээ. Мэддокс ээжтэйгээ хамт явж, хэд хэдэн хотын их сургуулиар орсон байна. Тэрбээр ямар сургуулийг сонгосон нь тодорхойгүй байгаа ч Азид боловсрол эзэмшихээр шийдсэнээ хэлжээ. Жоли хүүгийнхээ шийдвэрийг эсэргүүцээгүй гэнэ.

Мэддокс Камбожид төрсөн юм. Түүний ээж нь төрөхийн хүндрэлээр нас барсан бол аавынх нь тухай мэдээлэл байдаггүй аж. Түүнийг ой гарантай байхад нь Жоли дүрвэгчдийн хуарангаас үрчилж авсан билээ. Жоли 2016 онд Брэд Питтээс салах өргөдөл гаргахад Мэддокс ээжийнхээ талд байжээ. Хүү аавтайгаа төдийлөн хэл амаа ололцдоггүй аж. Брэд Питт архи ууж, бусдад хатуурхах болсны дараа Мэддокс түүнтэй байнга маргах болжээ.

Мэддокс Джоли-Питт переезжает в Южную Корею для учебы

Мэддокс с сестрой Захарой и мамой Анджелиной Джоли

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
buyantai busgui yum
2018-11-07 08:04:04
aziud uhaantaiaaaaaa
2018-11-09 03:50:37
PITT ARISNII YZELTEI BHAA.. HUUTEIGEE BGA ZORCNILDDOG BSAN SHIG SANGDDAG
2018-12-07 07:06:15
Шинэ мэдээ