ФОТО: “Томоож” киноны улаан хивсний ёслол дээрх ГОЛ ДҮРҮҮД
201811/eutiojog4toiujg.jpg

 “Томоож” хэмээх өвөрмөц нэртэй уран бүтээл өнгөрөгч амралтын өдөр “IMAX” кино театрт сүр дуулиантайгаар нээлтээ хийлээ. Тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар Б.Ерөөлт ажиллаж, орчин үеийн залуусын төлөөлөл Б.Баттөр /Ангууч/, жүжигчин Б.Батмаа, загвар өмсөгч Ю.Балжидмаа, дуучин С.Зоригт нар гол дүр бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Киноны нээлт, улаан хивсний ёслол дээрх онцгой зочдын мэдээнд анхаарлаа хандуулна уу!


 

  • "Томоож" киноны гол дүрийн жүжигчин Б.Баттөр. Сошиал орчинд "Ангууч" нэрээрээ аль хэдийнэ танил болсон тэрбээр эмээгийн "нандин эрдэнэ" гэнэ лээ. Олон мянган залууст шантрахгүй, ухрахгүй байхыг сургахыг хүсдэг залуу  "Томоож"-оор юуг ойлгуулахыг хүссэнийг уран бүтээлээс нь сонирхохыг зөвлөв.

  • Хоолойн цар хүрээ, хит дуунуудаараа үеийнхнээсээ ялгардаг дуучин А.Хишигдалай чамгүй сайн жүжигчин гэдгээ хэд хэдэн дэлгэцийн бүтээлээр харуулаад амжсан. Энэ удаад тэр "Томоож"-ыг онилжээ.

  • Дуулна, жүжиглэнэ, загвар өмсөнө гээд дуудаад байвал гуншин ихтэй загвар өмсөгч А.Сарнай үзэгчдийн суудалд тухлаж, үеийнхээ залуусын бүтээлийг сонирхохоор иржээ.

  • "Микроны босс-2", "Хуримын даашинзтай бүсгүй" зэрэг уран бүтээлээрээ үзэгчдэд танигдсан залуу жүжигчин Б.Батмаа "Томоож" киноны гол дүрийг бүтээсэн. "Өөрийгөө царайлаг гэж боддоггүй, хөөрхөн гэж боддог" хэмээн нэгэн хэвлэлд ярилцага өгч байсан тэрбээр Холливудын оддоос дутахгүй зургаа авахуулж сурсан байна лээ.


  • Загвар өмсөгч гэхээсээ илүү "Опозит" хамтлагийн дуучин Гантулгын экс найз бүсгүй гэдгээрээ нэртэй Ю.Балжидмаа. Тэрбээр загварын чиглэлээр гадаадад мэргэжил дээшлүүлж байгаа бөгөөд киноны нээлтэд оролцохоор Улаанбаатарт эргэн иржээ. 

  • Дэлхийн загварын ертөнц өдөр бүр хувьсан өөрчлөгдөж, шинэ содон бүхнийг эрэлхийлэх болсон. Монголын хувьд ч энэ жишгээс хол зөрөөгүй гэж хэлж болно. Үүний тод жишээ бол монголдоо анхдагч "Androgynous" загвар өмсөгч буюу эрэгтэй, эмэгтэй аль аль хүйст хувиран загвар өмсдөг модель Билли юм. Хүмүүс ч түүнийг андахаа байжээ. Загварын тайзаа хэсэг умартсан Billy энэ удаад кино урлагт хүч үзэхээр шийдсэн бололтой.

  • "Miss Universe Mongolia" уралдааны бүсгүйчүүдийг тавлаж байгаа бичлэгээрээ олны овоо хараанд өртөөд байгаа "Ub Comedy" хамтлагийн Хану буюу Хантүмэн "Томоож"-ийг сонирхохоор иржээ. Түүнтэй хамт хөтлөгч, жүжигчин О.Анхбаяр гэргийн хамт зогсон байна.

  • Дуучин А.Хишигдалайгийн уран бүтээлийн хамтрагч С.Зоригт анх удаа инээдмийн киноны гол дүрийг амилуулжээ. Сошиал орчинд түүнийг хамар хийлгэсэн тухай яриа тасраагүй. Гэхдээ хамар нь зохисон гэж ванлий, догь харагдаж байсан шүү!

 

  • "Single Ladies" цувралын сүүлийн ангид тоглож, охид бүсгүйчүүдийн хараанд өртсөн "адуучин залуу" Ананд. Мэргэжлийн жүжигчин биш ч тус киноны дүрээрээ үзэгчдээс чамгүй үнэлгээ аваад байгаа тэрбээр шинэ киноны нээлт бүрийг чимдэг болжээ.

Д.ЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Gomo Anguuch, er em ni medegdehgvi neg nuhur ene ter togolson gehr oligtoi yim bish baihoo...
2018-11-12 08:55:29
ESH ED NARYN URAN BUTEEL GEJI YU BAYKH WE DEE , ene nukhduud khuuchin tsagiin kino shig oligtoykhon gantskhan kino khiichikheech dee, odoogiin kino gekheer tv bichleg shig sanagdaad baykh yum
2018-11-12 09:10:46
yg od ni ali ni ymbe.
2018-11-12 10:32:14
ehleed uzceed daraa n shuumjilsen ni deer bhh
2018-11-13 05:04:38
aliwaa ym tsag uyee dagan huwisan uurchlugddug ym eswel ta huseed bga tr kinogoo hj blno shude
2018-11-13 05:05:28
Minii hairtai Baljkaaaa ❤️ Thde Baljka zuer helee deeshluulj bga bizde nemj helehed yuun opozitiin Gantulga mulga aaali deer uyiin yum yriad bdg naass Anarhuugiin nz ohin shde
2018-11-13 08:56:34
Uneheer goe kino bolson blee. Anguuch chini mundag jujigchin blee shuu. Mash tsarialag shan zaluu blee, ataarhaad bgaag buruutgah argagui yum daa
2018-11-13 11:39:16
Шинэ мэдээ