Ч.Уранхолбоо: Таван хүүхдийн ээж болчихоод хэт задгай байх нь ч хаашаа юм
201811/41943299_1988797574516797_8458161099823382528_n.jpg

"Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог бид таван охины ээж, халамжит гэргий гэдгээр нь мэднэ. Түүний цахим хаягаараа дамжуулан хүмүүст хүргэдэг "Завгүй ээжийн влог" /Busy mom diary by Urankholboo/ олон хүмүүсийн үзэх дуртай сошиал видео контентын нэг болжээ. Уран бүтээл гэхээсээ илүү гадаад төрх, влог, сошиалын идэвхтэй байдлаараа олны анхаарлыг татаж ирсэн Ч.Уранхолбоо долоо хоногийн тойм "Толь" сонины шинэ дугаарын "Оюуны толь" булангийн зочноор уригдан, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Сэтгүүлчийн өмнөх тачаангүй гал цогтой имижийнх нь талаар асуусан асуултад дуучин Ану "Намайг ээж болоод, ийм ойр ойрхон олон хүүхэдтэй болно гэж хэн ч бодоогүй байх. Гэхдээ би өөрийгөө өөрчлөгдсөн гэж бодохгүй байгаа. Миний дотоод ертөнц яг л ийм хүн байсан. Зайлшгүй шаардлага, урлагийн мененжментийн дагуу л би "Гала"-гийн Ану гэсэн стиль, имиж бүрдүүлсэн болохоос дотоод хүнээ өөрчилж, өнөөдрийг Ануг бүтээгээгүй. Уранхолбоо гэдэг хүний зүрх сэтгэл төрөхөөсөө л ийм байсан. Хүүхдэд хайртай, хүний сайхан эхнэр болохыг хүсэж байсан. Тиймд хэн нэгнийг битгий харснаараа дүгнэж байгаарай. Тэр хүмүүсийн цаана ямар зовлон, ямар аз жаргал байгааг тааж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хүнийг байгаагаар нь хүлээж аваад, байгаагаар нь хайрлаад, хүлээн зөвшөөрчих шиг сайхан зүйл байхгүй. Одоо таван хүүхдийн ээж болчихоод хэт задгай байх нь ч хаашаа юм..." гэж хариулжээ.

Дуучин Анугийн ярилцлагыг бүрэн эхээр нь "Толь" сониноос хүлээн авч уншаарай.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Ene avgaid Kim Kardashiani ohidooroo reality show hiih l dutuu bna
2018-11-20 06:41:52
БҮҮ АТААРХ ЖИНХЭНЭ МОНГОЛ ГОО
2018-11-20 08:17:33
жинхэнэ аз жаргал гэж энэ байх даа. Ухаалаг үнэхээр сайхан эмэгтэй шүү. Амжилт
2018-11-20 08:43:23
5 ,6Хүүхдийн ялгаа их биш ирж буй жилдээ 1хүүхэд гаргаач том одонгийн хүүхэд гарга.5 охин биззээ ихэр хүү гаргачихааа
2018-11-20 11:01:08
влог биш блог гэж бичдэг юм. энэ сэтгүүлч шиг юмнуудыг яая даа
2018-11-20 16:50:20
Uhaalag busgui sanagddag, gehdee blogniihoo neriig oorchilmoor um shigee,busy mom gesen mortloo khuukhduudteigee khamt bish,kharin ch zab zaitai khun shig delguur khesej reclam khiisen blog bna lee,5 khuukhedtei baij yaj iim ikh zabtai baidgiin kkk
2018-11-20 18:50:28
ХАМГИЙН САЙХАН ЭЭЖ ШҮҮ. ОЛОН ОХИДУУД ҮЛГЭР ДУУРИАЛАЛ АВНА БАЙХАА. ТАНАЙ ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.
2018-11-21 00:43:17
Монголчуудаа бие биенээ битгий доромжлолдоо эвтэй бай л да
2018-11-21 05:00:43
сайн л байна ш дээ суусан залуу нь харин хүүхэд хийгээд овоо юм
2018-11-22 07:23:35
Шинэ мэдээ