Меган Маркл “Royal Variety Performance”-д анх удаа очив
201811/PA-Meghan-Markle-Prince-Harry1.jpg

 

Алдартай “Royal Variety Performance” үдэшлэг өчигдөр Лондонд болжээ. Зочид “Take That”, Жорж Эзра, Рик Эстли болон Андреа Бочеллиг сонсч нэгэн үдшийг өнгөрүүлжээ. “Royal Variety Performance” хүмүүнлэгийн үдэшлэг 1912 оноос эхлэн жил бүр зохион байгуулагддаг билээ.

Өчигдрийн үдэшлэгт ирсэн зочдоос олны анхаарлыг хамгийн их татсан хүмүүс бол ханхүү Харри, түүний эхнэр Меган Маркл нар байжээ. Харри “Royal Variety Performance”-д өмнө нь оролцож байсан бол Меган тус шоунд анх удаагаа очсон байна. Түүний өмссөн хувцас томорч буй гэдсийг нь нууж чадаагүй аж.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ