Евгений Плющенкогийн таван настай хүүгийн амжилт ээжийгээ уйлахад хүргэв
201812/gnom-060418-zahod-pic905-895x505-22445.jpg

 

Оросын алдартай уран гулгагч Евгений Плющенкогийн хүү таван настай Саша насандаа баймгүй амжилт, алдар нэрд хүрсээр байна. Хүү саяхан уран гулгалтын томоохон тэмцээнд оролцож, мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр уг тэмцээний хамгийн залуу оролцогч байсан аж.

Саша хүү түүнчлэн мөнгөн медаль авсныхаа дараа ээжээсээ өвдөг сөгдөн уучлалт гуйж Янаг уйлуулсан байна. Хүүгийн ээж, продюсер Яна Рудковская энэ талаар “Instagram” хуудсандаа “Хүү минь «...Ээж ээ, намайг уучлаарай. Би хоёрдугаар байрт орчихлоо. Дараагийн тэмцээнээр таны төлөө заавал алт авна аа…» гэж сая надад хэллээ. Би уйлах нь ховор хүн. Гэхдээ би одоо суугаад уйлж байна” гэж бичжээ.

Саша хоёр настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн билээ. Тэрбээр мөн загвар өмсдөг.

Пятилетний Саша Плющенко довел маму до слез, извинившись перед ней за «серебро»

 О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Какие красавчик
2018-12-11 10:33:46
Яасан хөөрхөн хог вэ
2018-12-11 15:20:46
Красивий мальчик
2018-12-11 20:07:22
Хөөрхөн эгдүү вэ?
2018-12-12 04:41:24
Шинэ мэдээ