Шинэ дуулиан: Дуучин Майли Сайрус нууцаар хуримаа хийжээ
201812/image_5.jpg

 

Австралийн жүжигчин, 29 настай Лиам Хемсворт, Америкийн поп од, 27 настай Майли Сайрус нар өнгөрсөн ням гарагт /2018.12.23/ нууцаар хуримаа хийжээ. Дуучин  Майли Сайрус өнөөдөр хуримын зургаа өөрийн инстаграм хаягтаа нийтлэсэн нь олон мянган фенүүдийг нь цочирдуулаад байгаа юм. Тэд хуримын ёслолоо өөрсдийн дотны найз нөхөд, гэр бүлийнхнээ оролцуулан цомхон хүрээнд хийсэн байна.

Лиам Хемсворт, Майли Сайрус нар 10 жилийн өмнө буюу 2009 онд "The Last Song" киноны зураг авалтын үеэр анх танилцаж байжээ. Хосууд өмнө нь 2012 онд сүй тавьсан байсан ч удалгүй салж, 2015 онд эргэн нийлэхдээ сүй тавьсан хэмээн мэдэгдэж байсан юм.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ