Венсан Касселийн залуу эхнэр жирэмсэн болжээ
201901/Capture1.JPG

 

52 настай жүжигчин Венсан Кассел өнгөрсөн зун 21 настай модель Тина Кунакитай гэрлэсэн билээ. Алдарт Моника Беллучигийн экс нөхөр Венсаныг залуу бүсгүйтэй учир ургуулахад олон хүн үзэн ядсан. Тэгвэл залуу эхнэр нь хөл хүнд болсон гэх мэдээлэл Моника, Венсан нарыг хамт байлгахыг хүссэн фэнүүдийг нь бүр ч гайхшруулжээ.

Тина өчигдөр цахим хуудсандаа зургаа оруулж жирэмсэн гэдгээ баталсан байна. “Хамгийн жаргалтай жил” гэж модель бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ.

Жүжигчин Венсан Касселын хувьд энэ нь гурав дахь хүүхэд нь юм. Моника Белуччи, Венсан нарын дундаас төрсөн 14, 8 настай хоёр охин одоо ээжтэйгээ хамт байдаг билээ.