Наргизаас хуучин захирал нь өшөө авчээ
201901/Capture1_1.JPG

 

48 настай Наргиз Закироваг одоо дэлхий мэддэг болсон. Оросын “Голос” шоуны алдартай оролцогчдын нэг болох энэ эмэгтэйн дуу цаанаа л нэг өвөрмөц. Наргиз анх гарч ирэхдээ шуугиан тарьсан шигээ одоо ч дуулианы төвд байсаар байгаа билээ. 2018 онд түүнийг хуучин захирал нь буруутгасан. Наргиз энэ талаар анх удаагаа хэвлэлийнхэнд ам нээжээ.

 

Наргиз Закировагийн тоглолтын ажилд хамтран ажилласан Сергей Лавров гэх хүн дуучин бүсгүйг ажилдаа хайхрамжгүй хандсан, түүнийг хохироосон зэргээр буруутгаж байгаа аж. Наргизийн ярьснаар Сергей болон түүний багийнхны буруугаас болж дуучны тоглолт хойшлогдож, үзэгчдийн өмнө эвгүй байдалд орж байжээ. Энэ мэт олон зүйлээс болж Наргиз тоглолт хариуцсан захиралтайгаа муудалцсан байна. Сүүлдээ түүнтэй хамтран ажиллахаа больсноор уг явдал дууссан ч Лавров түүнээс хатуу өшөө авч эхэлжээ.

 

“Тэр надаас яг л хаягдсан хүүхэн мэт аймшигтайгаар өшөө авч байна” гэж Наргиз Закирова ярьсан байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ